Freedom

2018-02-05 - Б.Лхагвасүрэн

ХҮҮХЭН, ХҮЙТЭН ПИВО ХОЁРТ ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ ОЛСОН МӨНГӨӨ ҮРЖ, CLUB, PUB, БУУДЛУУДАД ЦАГИЙГ БАРЖ ЗАЛУУ НАСАА ЗАДГАЙ МӨНГӨ ШИГ ҮРЖ ЯВАА ЗУГАА ЦЭНГЭЛД ТАШУУРЧ ЗАВХАЙ, ХӨНГӨМСӨГТ АВТАЖ БУЙ УХААН МУУТАЙ ЗАЛУУСТ: - Амьдрал өнөөдрийн зугаа, маргаашийн шарталт шиг хялбар зүйл биш ээ! Бэлэн гоймон шиг бэлэн хүүхнүүд шөнийн цэнгэлд дэргэд чинь байлаа ч, зовлонгийн уртад хань болдоггүй юм. Хэтэвч нь зузаан ч сэтгэл нь нимгэн залуу жаргал цалгисан мөчүүдэд чинь хамт байлаа ч, гуниг нөмөрсөн үед хулжиж мэднэ. Хувцасны чинь брендлэгт, машины чинь тансагт шунасан хүүхэн хувцас чинь хуучир ч, бензин чинь дуусахад ор мөргүй арилсан байж мэднэ! Даашинзны чинь богинод татагдсан залуус замын уртад илүү оодгор банзалтай энгэр илхэн нэгнийг хараад урваж мэднэ. Бид удаан амьдарч, хол алхана. Гишгэсэн мөр бүхэн зөв байх албагүй ч, эргээд харахад харуусал төрөм байх ёсгүй. Цаг хугацаа чамайг, намайг хүлээхгүй урсан өнгөрнө. Амсаад үлдээсэн хундага дарсны төлөө, наргиж амжаагүй мөчүүдийн төлөө, тэвэрч үзээгүй бүсгүйчүүлийн төлөө биш!!! Даанч сайхан залуу насыг татаад хаядаг тамхины иш шиг золбин үрсэндээ харамсаж мэднэ ээ УХААРЧ ҮЗ!!! Үрс минь үлдэж Нэрс минь мөнхөрнө Удам өндөр Нэр цэвэр Мөр зөв байхыг эрхэмлэе ЗАЛУУСАА.. Бавуугийн Лхагвасүрэн

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Түг түмэн бодлын хэлхээсүүд.....
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. BloomBliss
© Freedom



:-)
 
xaax