Freedom

2017-12-11 - Итгэл үнэн худал

Үнэн ба худал Итгэл алдсан эхнэрээсээ Эрдэнэ үнэнийг шаардана.. -Үнэн үү? - Үнээн, тод бөгөөд тодорхой. Хөөрхий Долгор бүсгүй үнэнийг нууж чадсангүй. Үнэн гэдэгт тайлбар шалтаг гэж байдаггүй бололтой. Эрдэнэ хүсэж байсан үнэнээ олж мэдлээ гэвч тэр үнэн нь тэр хоёрт аз жаргал авчирсангүй. Үнэн нь Долгор бүсгүйн аминд хүрч Эрдэнэд насан туршийн харууслыг авчирсан билээ. Энэ хорвоо зөвхөн хар цагаан өнгөнөөс бүрддэг бол бидний амьдрал хялбар байсан байх. Гэтэл амьдрал өөрөө тун ч баялаг бөгөөд ээдрээтэй эд билээ. “Амьдрал сайхан” хэмээх кино дээр хорих лагерьт хүүтэйгээ цуг хоригдож байгаа аав нь бяцхан хүүдээ тэр болгоныг зүгээр л нэг сонирхолтой хөгжилтэй “тоглоом” хэмээн ойлгуулдаг. Хорих лагерын харгис хэрцгий хуяг нараас хатуу чанга дэгэлмээс хүүгээ хамгаалахын тулд аав нь үнэнийг нууж хүүдээ худал хэлж итгүүлдэг. Хүү нь аавынхаа хэлсэнд итгэсний ачаар тэр хүнд бэрх нөхцөл байдлыг хялбархан даван туулж гардаг билээ. Мөн нас эцэслэх гэж байгаа хүнд үнэн хэрэгтэй юм болов уу эсвэл урам хайрласан үг зохилтой юм болов уу? О Генригийн нэгэн өгүүллэг дээр өвчтэй охинд амьдрах итгэл хайрлахын тулд хуурамч навчис зурж өгдөг. Түүний ачаар тэр хөөрхий охин эдгэрдэг. Үнэн гэж чухам юу юм бол? Үнэн гэж бодит байдлыг хэлдэг юм болов уу? Энэ хорвоогийн юмс болгон харьцангуй юм. Таван сард монголд Хойд мөсөн туйлаас ирсэн нэг хүн “ танайх маш дулаахан байна” гэж хэлж байхад Африкаас ирсэн хүн нь “танайх их хүйтэн юм аа” хэмээн хэлж байсан. Аль нэг нь худал хэлж байна уу? Үгүй тэд хоёулаа үнэнээ ярьж байсан юм. Харин тэр үнэн гэдэг нь тэр хоёрын л үнэн юм. Үнэн болгон тус авчирдаггүй худал болгон хор уршиг таридаггүй бололтой. Үнэн нь хор уршиг тарих нь ч бий худал нь ашиг тусаа өгөх нь ч бий бололтой. Эрдэнэд үнэнийг мэдэх шаардлага байсан гэж үү? Хөөрхий Долгор бүсгүйд үнэнийг хэлэх хэрэг байсан гэж үү? Үнэн гэдэг үг хүн төрөлхтөнд хичнээн гай барцад учруулсан бол? Тиймээс үнэн шударга гэхээсээ өмнө юу нь ач тустай юу нь хор хөнөөл дагуулж болзошгүй гэдгийг бодох нь хүнлэг энэрэнгүй ёсонд нийцэх юм болов уу...

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 11 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Түг түмэн бодлын хэлхээсүүд.....
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. BloomBliss
© Freedom



:-)
 
xaax