Freedom

2018-02-02 - 日本人も外国へ行って働いていた

Япон хүмүүс гадаад руу ажиллахаар явж байсан уу? 日本人も外国へ行って働いていた。 Япон улс нь дэлхийн 2-р дайны дараа хөгжлийн замдаа орсон боловч тэрнээс өмнө улс нь ядуу байсан учраас иргэдээ гадаад руу илгээдэг байв. Америк,Бразил болон Европын орнууд голлож байв. Энэ дундаас Бразилыг жишээ болгож авч үзье! 1892 онд Бразил улс гаднаас ажиллах хүчин авахаар болж Япон улстай хэлэлцээр хийж эхэлж байжээ. Гэвч энэхүү хэлэлцээр нь цаг үеийн янз бүрийн асуудлаас болж сунжирсаар байгаад хамгийн анхны 721 хүн 1908онд Бразил руу явжээ. Энэ хүмүүсийн тал нь буюу 321 нь Окинавагийн хүмүүс байсан гэдэг. Япончууд гол төлөв кофены талбай,ногооны ажил хийхээр очиж байж. Ингээд 1908оноос 1950-60он хүртэл нийт 130.000 Япон хүмүүс Бразилд нүүж суурьшсан гэж үздэг. Бас нэг онцлог нь Бразилын засгийн газрын шаардлага нь заавал гэр бүлээрээ ирэх гэсэн шаардлага тавьж байж. Тиймээс энэ хүмүүсийн дунд хуурамчаар хүртэл гэрлээд явж байсан тохиолдол гарчээ. Харин 1970оноос Японы эдийн засаг сайжирч эсрэгээр Бразилын эдийн засаг муудаж эхэлсэн байна. 1980-90ээд оны үед Бразилаас Японыг зорих нь ихэссэн байна. Ялангуяа Япон гаралтай Бразилчууд Японд ирж мөнгөтэй болох бодолтой болж иржээ. Тэдний хувьд аав ээжийнх, өвөө эмээгийнх нь нутаг учраас Японы засгийн газар ч визний хувьд маш их хөнгөлж өгдөг байна. Одоогийн байдлаар Япон улсад ирсэн Япон гаралтай Бразилчуудын тоо 350,000д хүрчээ. Бразил явсан Япончуудынхаа тооноос хэд дахин илүү гарчээ. Монгол улсын иргэд ч мөн гадаад улсыг их зорьж байгаа. Улс маань хөгжөөд ирэхээр гадныхан манайд ажиллахаар ирдэг болох байх даа. Бид л ажиллахаар гадны орныг зорьдог бус өндөр хөгжилтэй орнуудад ч бас тохиолдож байж

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Түг түмэн бодлын хэлхээсүүд.....
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. BloomBliss
© Freedom



:-)
 
xaax