Freedom
Билет ❗️МИАТ❗️
Сүүлийн үед “Korean Air”-ын гэр бүлийн гишүүдтэй холбоотой дуулиан дэгдэж, татвараас зайлсхийсэн хэргийг нь шалгаж эхэлсэнтэй холбоотой уг асуудал сөхөгдсөн байна.
Мэдээлэлд өгүүлснээр Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа ажээ.
Жишээлбэл Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг нийтлэлд дурдсан байна.
Дээрх хоёр үнэнд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа гэнэ. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг, 10 минутаас 3 цаг 40 минутын х...
Б.Лхагвасүрэн
ЗАЛУУ НАСАА
ЗАДГАЙ МӨНГӨ ШИГ ҮРЖ ЯВАА
ЗУГАА ЦЭНГЭЛД ТАШУУРЧ
ЗАВХАЙ, ХӨНГӨМСӨГТ АВТАЖ БУЙ
УХААН МУУТАЙ ЗАЛУУСТ:
- Амьдрал өнөөдрийн зугаа, маргаашийн шарталт шиг хялбар зүйл биш ээ!
Бэлэн гоймон шиг бэлэн хүүхнүүд шөнийн цэнгэлд дэргэд чинь байлаа ч, зовлонгийн уртад хань болдоггүй юм.
Хэтэвч нь зузаан ч сэтгэл нь нимгэн залуу жаргал цалгисан мөчүүдэд чинь хамт байлаа ч, гуниг нөмөрсөн үед хулжиж мэднэ.
Хувцасны чинь брендлэгт, машины чинь тансагт шунасан хүүхэн хувцас чинь хуучир ч, бензин чинь дуусахад ор мөргүй арилсан байж мэднэ!
Даашинзны чинь богинод татагдсан залуус замын уртад илүү оодгор банзалтай энгэр илхэн нэгнийг хараад урваж мэднэ.
Бид удаан амьдарч, хол алхана. Гишгэсэн мөр бүхэн зөв байх албагүй ч, эргээд харахад харуусал төрөм байх ёсгүй.
Цаг хугацаа чамайг, намайг хүлээхгүй урсан өнгөрнө. Амсаад үлдээсэн хундага дарсны төлөө, наргиж амжаагүй мөчүүдийн төлөө, тэвэрч үзээгүй бүсгүйчүүл...
日本人も外国へ行って働いていた
日本人も外国へ行って働いていた。
Япон улс нь дэлхийн 2-р дайны дараа хөгжлийн замдаа орсон боловч тэрнээс өмнө улс нь ядуу байсан учраас иргэдээ гадаад руу илгээдэг байв.
Америк,Бразил болон Европын орнууд голлож байв.
Энэ дундаас Бразилыг жишээ болгож авч үзье!
1892 онд Бразил улс гаднаас ажиллах хүчин авахаар болж Япон улстай хэлэлцээр хийж эхэлж байжээ.
Гэвч энэхүү хэлэлцээр нь цаг үеийн янз бүрийн асуудлаас болж сунжирсаар байгаад хамгийн анхны 721 хүн 1908онд Бразил руу явжээ. Энэ хүмүүсийн тал нь буюу 321 нь Окинавагийн хүмүүс байсан гэдэг. Япончууд гол төлөв кофены талбай,ногооны ажил хийхээр очиж байж.
Ингээд 1908оноос 1950-60он хүртэл нийт 130.000 Япон хүмүүс Бразилд нүүж суурьшсан гэж үздэг.
Бас нэг онцлог нь Бразилын засгийн газрын шаардлага нь заавал гэр бүлээрээ ирэх гэсэн шаардлага тавьж байж.
Тиймээс энэ хүмүүсийн дунд хуурамчаар хүртэл гэрлээд явж байсан тохиолдол гарчээ.
Харин 1970оноос Японы эдийн засаг сайжирч эсрэгээр Бразилын эдийн засаг...
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн
Насанд хүрсэний баяр
成人式について
Японы онцлогтой баяр ёслол бол насанд хүрсний баяр юм. Гадаадын өөр улсад байдаг эсэхийг мэдэхгүй ч ганц энэ улсад хийдэг байж болох.
Японд 20нас хүрч байж насанд хүрсэнд тооцдог. 20нас хүрээгүй бол архи тамхи хэрэглэх нь хориотой мөн зарим газарт диско клубт орохыг хориглодог. Японд жил бүрийн 1сарын 2дахь 7хоногт амралтын өдөр таардаг. 2018 оны хувьд 1/9-ны даваа гариг таарж байгаа юм. Энэ нь Сэйжин но хи буюу 成人の日гэдэг 20настнуудын баярын өдөр юм.
Энэ өдөр хот дүүргийн удирдлагууд нь 20настнуудаа том зааланд хүлээж авч тэднээс 1,2 залуус төлөөлж улс орныхоо төлөө хичээж зүтгэж явах тангараг өргөдөг. Ингээд насанд хүрч бусадтай адил амьдралын төлөөх тулаанд орно гэсэн үг.  Охид бол үндэснийхээ ганган кимоногоо өмсөж гангардаг бол залуус нэг бол кимоно эсвэл костюм өмссөн байх нь элбэг.
Энэхүү баяр нь 1946онд Сайтама мужид болсон 青年祭 буюу залуусын баяр гэдэг үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үздэг. 1949оноос албан ёсоор 成人の日 буюу Насанд хүрэгсдийн...
Соба
Нэг аяга Соба
Энэ түүх одоогоос 35 жилийн өмнөх 12сарын 31ний өдөр Японы Саппоро хотод байх Хоккайдо соба гоймонгийн газраас эхлэлтэй юм. Соба гоймонгийн газрын хувьд хамгийн их зочидтой үе бол Битүүний өдөр(Япончууд урт наслахыг бэлгэдэж, битүүн буюу 31ны өдөр соба гоймон иддэг) байх ба Хоккайдо ч бас энэ өдөр өглөөнөөс орой хүртэл бөгс эргэх зайгүй байлаа. Ердийн үед шөнө дунд өнгөртөл хөл хөдөлгөөнтэй байдаг өргөн чөлөө битүүнд үдшийн бүрий болохтой зэрэгцэн хөл татарч, улсууд гэрээдээ харицгаана.
10цаг өнгөрмөгц Хоккайдод ч бас зочид сийрэгхэн болж, удалгүй хүн орж ирэх нь зогслоо.
Байнгын зочиддоо эзэгтэй хэмээн дуудуулдаг эхнэр, хүн нь сайн боловч нүүрэн дээрээ хатуу эзнийг орлож, цагийн ажилчиддаа завгүй өдрийн талархал хэмээн томоо ууттай Соба гоймон, цагаан сарын бэлэг өгч, гэр гэрт нь хариулав.
Сүүлийн зочныг үдэж өгөөд, и...
Бодол...
Хэнтэй ч танилцахгүй байж байгаад заяаны ханьтайгаа л танилцах. Танилцчихаад хэзээ ч салахгүй байж байгаад хуримаа хийх. Дурлавал дургүй болохгүйгээр өдөр бүхэн дурлах. Хайрлавал хайргүй болохгүйгээр үхэн үхтлээ хайрлахсан.
Гэнээ...
АНУ-ын Флорида Стэйт их сургуулийн эрдэмтэд шинэхэн гэрлэсэн 113 хосын дунд судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь \"царай муутай нөхөртэй\" бүсгүйчүүд илүү аз жаргалтай байдаг болохыг илрүүлсэн юм.
Тус сургуулийн багш, Андреа Мелтцер болон Таниа Рэйнолдс нарын хамтарсан судалгаанд ихэнх нь 25 нас хүрээгүй 113 эмэгтэйгээс ярилцлага авчээ. Тэд судалгааныхаа үр дүнг илүү бодитой болгохын тулд бусад их сургуулийн туршлагаас санаа авсан аж.
Үр дүн нь:
Дур булаам нөхөртэй эмэгтэйчүүд үргэлж жингээ хасч, сайхан харагдах талаар санаа зовниж суудаг гэнэ. Энэ ангилалд багтсан бүсгүйчүүдийн ихэнх нь жингээ нэмэхээс айдаг, муухай харагдахыг үзэж чаддаггүй аж.
Харин муухай н...
Үгс...
Эр хүн хэзээ ч худал уйлдаггүй юм гэнэ билээ Түүний үнэн нулимсийг цаг хугацаа ч элээдэггүй шиг.
Чиний үнэ цэнийг мэддэг, чамайг алдахаас айдаг, айсандаа уйлдаг тэр хүнийг олтлоо битгий яараарай.
Жинхэнэ эр хүн чин үнэн хайраа нэг л олсон бол хэзээ ч алддаггүй.
Санасаар л .....
Хүлээхийн    зовлонд   бэтгэрч
Учирахын   жаргалд   ташуур  ч
Хүн   санаж   үзсэн   үү  та
Алсаас   ч   болсон   харах   юмсан  гэж
Аргадаж   ганцхан    тэврэх   юм  сан  гэж
Адгаж    аашилж   өөртөөгэй   ярьж
Аливааг   умартан   хүн  санаж   үзсэн   үү   та
Сүүдрийг   нь   ядаж   илэхсэн  гэж
Сүнсээрээ   болов   очихсон   гэж
Сартай   шөнөөр   өнчин   дэр   тэвэрч
Санахын    хэлхээнд   алхаж   үзсэн   үү   та
Үгүй   гэвэл    үзээрэй  гэж  хэлье
Үдшийн   одод   тоолон    суугаа   хоноорой
Бодхын    зай  нь   урт   ч   гэлээ