Freedom

2018-01-08 - Насанд хүрсэний баяр

Өнөөдөр ЯПОНЫ Насанд хүрсний баярын өдөр 成人式について Японы онцлогтой баяр ёслол бол насанд хүрсний баяр юм. Гадаадын өөр улсад байдаг эсэхийг мэдэхгүй ч ганц энэ улсад хийдэг байж болох. Японд 20нас хүрч байж насанд хүрсэнд тооцдог. 20нас хүрээгүй бол архи тамхи хэрэглэх нь хориотой мөн зарим газарт диско клубт орохыг хориглодог. Японд жил бүрийн 1сарын 2дахь 7хоногт амралтын өдөр таардаг. 2018 оны хувьд 1/9-ны даваа гариг таарж байгаа юм. Энэ нь Сэйжин но хи буюу 成人の日гэдэг 20настнуудын баярын өдөр юм. Энэ өдөр хот дүүргийн удирдлагууд нь 20настнуудаа том зааланд хүлээж авч тэднээс 1,2 залуус төлөөлж улс орныхоо төлөө хичээж зүтгэж явах тангараг өргөдөг. Ингээд насанд хүрч бусадтай адил амьдралын төлөөх тулаанд орно гэсэн үг. Охид бол үндэснийхээ ганган кимоногоо өмсөж гангардаг бол залуус нэг бол кимоно эсвэл костюм өмссөн байх нь элбэг. Энэхүү баяр нь 1946онд Сайтама мужид болсон 青年祭 буюу залуусын баяр гэдэг үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үздэг. 1949оноос албан ёсоор 成人の日 буюу Насанд хүрэгсдийн баяр гэж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Японд анх ирээд 1сард кимоно өмссөн ганган залуусыг гайхаж байж билээ. Энэ өдөр нь албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болдог. Энэ жил 1.9ний өдөр тохиоЖ бна

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2018-01-16 -
Бичсэн: Зочин
Урт насалдаг болохоор 20 юм байх даа.
[Permanent Link]


Бичлэг: 5 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Түг түмэн бодлын хэлхээсүүд.....
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. BloomBliss
© Freedom



:-)
 
xaax